Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Үндсэн дэлгэц PDF Хэвлэх Имэйл
Икс Өү компьютер ажиллуулж эхэлсэнээр дараах үндсэн дэлгэц  харагдана.

 Үүнд: /Ногоон дугуйн дугаараар тайлбар хийв./

1 – Эзэмшигчийг төлөөлсөн Икс Өү дүрс.

2 – Журнал төлөөлсөн дүрс

3–Тойрон байрлах програм төлөөлсөн дүрсүүд. Мөн гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй байрлуулж болно. Анхаарах зүйл: Тухайн програм төлөөлсөн дүрс дээр заагуур очуулахад гарч ирэх цэснээс “Арилгах” гэсэн бичвэрийг  идэвхижүүлбэл анхааруулга гарч ирнэ.

4 – Програм төлөөлсөн дүрснүүдийн дэлгэц дээр харагдах байдлыг өөрчлөх сонголтууд

5 – Програмууд төлөөлсөн дүрснүүдийг жагсаалтаар харах. Жагсаалтын мөрний эхэнд байх таван хошууны дүрс дээр заагуур очуулан товшвол өнгөгүй  болох ба энэ үйлдлийн үр дүнд тухайн програм тойрог хэлбэртэй  харахад үзэгдэхгүй болдог.

Дэлгэцийн зураг – 1. Үдсэн дэлгэц


Эзэмшигч өөрийн дуртай өнгөөр Икс Өү дүрсийн өнгийг сонгох, өөрчилөх боломжтой. Заагуурыг Икс Өү дүрс  дээр очуулахад нэмэлт цэс харагдана /Дэлгэцний зураг – 2. Нэмэлт цэсний зураг/. “Удирдах самбар” гэсэн бичвэр дээр заагуур очуулвал дэвсгэр өнгө нь саарал болно. Дараа нь товчлуурт гарнаас чагт товчлуур товшино. Эдгээр үйлдлийн үр дүнд удирдах самбар ил харагдана.
“Дахин эхлүүлэх” бичвэрийг идэвхижүүлэн чагт товчлуур товшвол компьютер унтраад дахин асна.
“Унтраах” бичвэрийг идэвхижүүлэн чагт товчлуур товшвол компьютер унтрана.
“Бүртгүүлэх” тухайн сургуулийн серверт бүртгэгдэнэ.


 
 
 
 
 
Дэлгэцийн зураг – 2. Нэмэлт цэсний зураг

 Удирдах самбарийн  “Миний тухай” хэсгийг идэвхижүүлэн /Хойшид заагуур очуулах үйлдлийг хэлнэ/ чагт товчлуур товшиж гарч ирэх “Миний тухай” гэсэн самбар /Дэлгэцийн зураг – 4. Миний тухай/ дээр эзэмшигчийн нэр болон Икс Өү дүрсийн өнгийг сонгох боломжтой болно.
“Миний ХО-гын тухай” хэсэгт Компьютерийн сериал дугаар, Програм хангамжийн хувилбар, Оюуны өмчийн гэрчилгээний тухай мэдээлэл байршина.
“Огноо ба цаг” хэсэгт цагийн бүсийн тохируулга байна. Asia/Ulaanbaatar гэсэн сонголтыг хийнэ.
Жааз хэсэгт идэвхжих хурд тохируулна.
Хэл хэсэгт бусад орнуудын хэлээр болгон тохируулж болно.
Сүлжээ хэсэгт сургуулийнхаа серверийн нэрийг бичнэ.
Хүчдэл хэсэгт цахилгааны хэмнэлтийн  тохиргоог хийнэ.
 
 
 
 
Дэлгэцийн зураг – 3. Удирдах самбар  
 
                                                                

 Нэр:  Идэвхжүүлэн арилгаж товчит гарнаас өөрчлөх нэрийг бичнэ.  Нэрний ард нь анги, бүлэг ээ тодорхой бичнэ.
Өнгө: Сонгохдоо заагуур очуулан товшивол өнгө өөрчлөгдөх ба дахин товшвол дахин өөр өнгө болж солигдоно.
Нэр өнгөө сонгосон бол баруун дээд өнцөгт байх зөв    / √ / тэмдэг дээр товшино. Энэ үйлдлийн дараа танаас “Анхаар”  гэсэн нэмэлт сануулга гарч ирэх ба “Одоо эхлүүлэх үү” гэсэн хэсэгт товшино. Үүний үр дүнд компьютер унтарч дахин эхлэхдээ таны сонгосон нэр болон өнгөтэй болсон байна.




 
 
 
 
Дэлгэцийн зураг – 4. Миний тухай