Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Икс Өү компьютерийн тухай PDF Хэвлэх Имэйл
Икс Өү бол зөөврийн компьютер юм.

Икс Өү компьютер гэж юу вэ?
Икс Өү компьютер гэдэг нь мэдлэгээ хуваалцах орчин, тоглоом, бас бусадтай холбогдох арга хэрэгсэл, багаж юм. Таны хүссэн зүйл чинь байж чадна. Ихэнх хүмүүс Икс Өү компьютерийг бичих, тоо бодох, урлагын бүтээл туурвих, тоглоом тоглох, дуу бичих, зураг авах, бусад хүмүүстэй харилцах, унших, суралцахад ашигладаг. Икс Өүг яаж хэрэглэх нь таны л өөрийн сэтгэлгээнээс хамаарна.
Икс Өү юу хийж чадах вэ?
Таны Икс Өү зураг болон видео бичлэгүүд, бичмэл түүхийн бүтэн номын санг хадгалж чадна. Мөн хөгжим зохиож бас тоглож чадна. Та математик сурах, тоглоом тоглох, зураг зурах болон бусад Икс Өүтэй холбогдох програмуудтай. Та өөрийн Икс Өүг хэрэглэхдээ камер микрофон, товчлуурт гар, мэдрэгч хавтантай харилцан ажиллана.

Яаж үүнийг хийсэн бэ?
Компьютерт хандсанаар хийх аливаа үйл ажиллагаанд компьютерийн зүгээс хамтарч ажиллах бүрдүүлбэр хэсгийг анхнаас нь суулгаж өгсөн байдаг. Та компьютерийн тухай болон үндсэн ойлголтуудыг уншиж мэдсэнээр яаж компьютер ажилладаг, компьютерийн техник болон програм хангамжын тухай, хэрхэн яаж ажилладагыг өөрийн Икс Өүг ашиглан мэдэж болно.
Икс Өү зөөврийн компьютер тоглоом тоглох, дуу бичих, видео бичлэг хийх гэрэл зураг авах энгийн байгууламжуудтай.
Икс Өү компьютерийн тухай

1 – Далд байрлах микрофон
Икс Өү компьютер видео бичлэг,  дуу бичих далд байрлах микрофонтай. Бичлэг хийж байгааг хянах микрофоны  дээр байрласан деодон гэрэлтэй.

2 – Далд байрлах камер
Икс Өү компьютер видео бичлэг болон фото гэрэл зураг авах далд байрлах өнгөт камертай. Бичлэг хийж байгааг хянах камерын дээр байрласан деодон  гэрэлтэй.

3 - Үндсэн дэлгэц
Икс Өү компьютер ажиллуулсан үеийн үндсэн харагдах байдал. Дэлгэцийн гэрэлтэлтийг  8 янзаар тохируулж болно.

4,5 - Далд байрлах чанга яригчууд
Бичсэн ямар нэг зүйл, видео, хөгжим сонсох боломжыг дотоод стерео чанга яригч нь өсгөх замаар хангаж өгдөг. Мөн гаднах чанга яригч холбох болон чихэвч холбоход зориулсан үүр байрласан байдаг.

6 - Тоглоом удирдах товчууд
Икс Өү компьютерын дэлгэцийг цахим ном хэлбэрээр ашиглах үед тоглоом удирдах товчудыг хэрэглэнэ. Тэдгээр товчууд дугуй, дөрвөлжин, зөвлөсөн тэмдэг, чагт дүрстэй байна. Бичлэг програмаар зураг авах бичихэд  дугуй дүрстэй товч ашиглана.

7 – Тоглоом удирдах товч
Дөрвөн зүг заасан товч байдаг. Энэ товч нь Икс Өү компьютерийн дэлгэцийг дээш харуулан хавтгай “Цахим ном”  хэлбэрт оруулах үед компьютер тоглоомын удирлага болж хэрэглэгдэнэ.

8 - Тэжээлийн товч, хянагчууд
Зүүнээс баруун тийш: Батарейн түвшин хянагч, Тэжээл хянагч,Тэжээлийн товч
 
9 - Дэлгэц эргүүлэгч
Икс Өү компьютерийн дэлгэцийн харагдацыг өөрчилдөг. Компьютерийг аль ч талаас нь дэлгэцийг зөв харагдуулна.

10 - Заагуурын мэдрэгч хавтангийн товчууд
Мэдрэгч хавтангийн дэргэд чагт ба дугуй дүрстэй 2 товч байна. 1 удаа товшилт хийдэг. (Интерфейс дээр 2 товшилт хийхийг болиулсан)
 
11 - Мэдрэгч хавтан
Гурван тэгш өнцөгт хэлбэрт хавтантай. Төв хэсэг нь хурууны өндөг хүрэлцүүлэн хөдөлгөхөд дэлгэц дээрх сум хэлбэрийн заагуурыг удирдана.

12 - Антениуд
Икс Өү компьютер нь өөр хоорондоо болон интернетэд холбогдох гол төхөөрөмж бол антениуд юм. Антениуд босоо байхдаа сайн холбогдоно. Хэрэв доош буулгавал холболт муудна. Дэлгэц болон товчит гарыг түгжих оньсны  үүргээр хэрэглэгдэнэ.