Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Чингэлтэй дүүргийн 57-р сургууль PDF Хэвлэх Имэйл
Нийслэлийн Чингэйлтэй дүүргийн 57-р сургуулийн багш сурагчидын Икс–Өү компьютерийн ашиглалтын тайлан
Оролцсон сурагчдын тоо - 50, Анги - 3в, 3д, Багш – Б.Туяацэцэг, Б.Адъяасүрэн
Тайлант  үйл ажиллагаа  2010 оны 5 сарын 24- ны  өдрийн 12 цагт эхлэв.
Тайланд "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга, сургуулийн анхан шатны сургалтын  менежер Батцэцэг,  анхан шатны багш нар оролцов.
1.    Тайланг нээж сургуулийн захирал Л.Оюунцэцэг үг хэлэв.
2.    Багш Б.Туяацэцэг  ангийн  сурагчидтайгаа  Икс-Өү компьютер хэрэглэн,  40 минутын Дүрслэх урлаг-технологийн хичээлийн “Дүрсэн зохиомж ” сэдвээр  зааж үзүүлэв. Сурагчид бүтээлчээр идэвхтэй  оролцож байлаа.
3.     Багш Б.Адъяасүрэн, Б Туяацэцэг нар сурагчдын хамтаар бусад багш нарт Икс-Өү компъютер дээр хэрхэн ажиллах, болон зураг авах, бичлэг хийх, бичих программуудыг танилцуулав.
Мөн сурагчдын Икс-Өү компъютер дээр хийсэн  бүтээлийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлах ажил зохион байгуулав. Сурагчдын бүтээлээс үзэх Тайлант  ажил цагийн хуваарийн дагуу амжилттай явагдаж дуусав.

Тайлан бичсэн 57-р сургуулийн багш Б.Туяацэцэг.