Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Икс өү компьютер дээр флаш видео тоглуулах PDF Хэвлэх Имэйл

Икс өү компьютер дээр флаш видео үзэх, флаш тоглоом тоглох гэх мэт зүйлсийг хийхэд нэмэлтээр 2 програм суулгах шаардлагатай. Эхлээд wine програмыг суулгана. Энэ нь exe файлыг линукс төрлийн үйлдлийн систем дээр ажиллуулдаг. Дараа нь mozilla firefox - д зориулсан flash player програмыг суулгана. flash player суулгахын тулд икс өү компьютерээ интернэтэд холбосон байх шаардлагатай.

wine.xo програмыг татах

flash player.exe татах


Суулгах заавар:

1. Икс өү компьютерээ интернэтэд холбоно.

2. www.laptop.gov.mn сайтруу орж "Татаж авах файлууд" дотор байгаа wine.xo дээр татаж авна. файлын хэмжээ 16 mb учир жаахан хүлээнэ. татаж авч байгааг эсэхийг дараах зургаас харж болно.

3. wine.xo програм татагдаж байгаа байдал. журнал програм руу орж ингэж харж болно. Цагаан өнгө дүүрхэд татаж дуусна. Татаж авсан wine.xo файлаа флаш дискэн дээр хуулан өөр икс өү дээр суулгах боломжтой.

4. Татаад дууссан wine програмаа журналаас эхлүүлнэ.

5. Wine програмын харагдах байдал

6. Одоо Start цэсрүү орж Programms хэсэг рүү орж install Firefox сонгоно. Үүний үр дүнд mozilla firefox програм суулгах цонх гарч ирэх бөгөөд Next товчийг дарж үргэлжлүүлэн суулгана.

7. Mozilla firefox сууж байна.

8. Суулгаж дуусаад firefox - оо нээж www.laptop.gov.mn сайнтны татаж авах хэсэгт байгаа flashplayer.exe татах линк дээр дарж татаж авна.

9. Татаж дуусаад програм дэээрээ 2 товшиж эхлүүлнэ.

10. Суулгахдаа доорх зурган дээр үзүүлсэнчилэн 3 сонголтыг авч install товч дээр дарж үргэлжлүүлнэ.

11. flash player суулагахдаа firefox програмаа хаасан байх шаардлагатай.

12. flash player амжилттай суулгаж дууслаа. Close товч дарна.

12. Ингээд интернэтээс видео чөлөөтэй үзэж, flash тоглоомуудыг тоглох боломжтой боллоо. Амжилт хүсье.