Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль PDF Хэвлэх Имэйл
БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагчдындунд зохион явуулсан
“Икс өү компьютерийг хэн сайн эзэмшсэн бэ? “ уралдааны тайлан
2010оны 5сарын 12
Тус сургуулийн 5-р ангийн 6  бүлгийн 199 сурагч икс өү компьютертийг 1,5 жилийн хугацаанд сургалтандаа ашиглаж, түүнээс олон зүйлийг сурч, мэдэж, эзэмшиж, өөрсдийн сурсан мэдсэнээрээ тайлан тавилаа.
Үүнд: “Муужгай”,”Зурах”,”Цээжлэх”,”Тооцоолох”, ”Бичих” программ дээр  нэг бүлгээс таван сурагч нийт 6 бүлгийн 30 сурагчийн дунд  уралдаан зохион явуулав. Програм тус бүр дээр хийгдсэн ажил болон түрүүлсэн сурагчдыг дурьдвал:
1.     “Муужгай” програм дээр алхан хээг хийх-  5а ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн
2.    ”Зурах”-5а ангийн сурагч Ц.Бямбажав
3.    ”Цээжлэх” шинээр тоглоом үүсгэх  - 5г ангийн сурагч Д.Анужин
4.    ”Тооцоолох” энгийн болон аравтын бутархайн хавсарсан илэрхийлэл бодох  - 5г ангийн сурагч Ж.Бэрцэцэг
5.    ”Бичих” түргэн бичлэгийн уралдаан -5г ангийн сурагч Н.Ариунцэцэг нар бусдыгаа тэргүүллээ.
Мөн бичих програм дээр хийсэн зүйлээ флашинд хуулж, хэвлэж гаргах ажлыг  сурагч Уянга хийж бусад сурагчиддаа үзүүллээ.
Түүнчлэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж сургуулийн нийт сурагчдад   
хүртээл болгосон нь бусад сурагчдын икс өү компьютерийг эзэмшин суралцах  
хүсэл тэмүүллийг төрүүлсэн сайхан ажил боллоо.
Икс өү компьютерийг сургалтанд хэрэглэснээр сурагчдын хичээлд оролцох, сурах  
идэвхи сайжирснаар сурлагын амжилт,  чанарт ахиц гарлаа.

Тайланг бичсэн: 5-р ангийн секцийн ахлагч багш  Минжээ