Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Товчит гарны тухай PDF Хэвлэх Имэйл

 1 - Escape /Искейп-шилжүүлэх/ товч Esc товч хар дугуй дотор цагаан чагтаар дүрслэгдсэн байдаг. Ctrl товчтой хослон програмаас гарах үйлдэл гүйцэтгэнэ.

2 - Хайлтын товч Журналын жагсаалтыг шууд харуулдаг.



3 - Харах товчууд Харах товчуудийг зүүнээс баруун тийш нэрлэвэл: Хөршүүд харах, Найзууд харах, Үндсэн дэлгэц харах, Идэвхижлийг харах болно.

4 - Дэлгэцийн гэрэлтэлт болон дуу тохируулагч Эхний 2 товчууд нь дэлгэцийн гэрэлтэлтийг бүдэгрүүлэх ба тодруулна.  Мөн дуу тохируулагч нь дууны түвшин буюу чанга сулыг багасгаж ба ихэсгэнэ.

5 - Хүрээ товч Дэлгэцийг тойрсон хар хүрээг харуулна.  Хүрээнд дараах хэсгүүд харагдана. Үүнд:
- Зүүн хэсэгт - завсрын санах ойн мэдээлэл,
- Баруун хэсэгт - найзуудын жагсаалт,
- Дээд хэсэгт - харах товчлуурууд болон журнал, нээсэн програмуудыг төлөөлсөн дүрс
- Доод хэсэгт - холбогдсон сүлжээ, дууны чанга сул, батарейны тухай мэдээлэл байрлана.

6 - Арилгах товч Erase/ирэйз/ буюу арилгагч товчл нь курсорын өмнөх тэмдэгт арилгана. Fn-Erase товчуудийг хамт ашиглавал заагчийн дараах тэмдэгтийг арилгана.

7 - Enter (орох) товч Нэмэлт стандарт хэрэглээний болон хувиргах  товчуудтай хамт хослон хэрэглэгддэг байна. (Жишээ нь: Alt-Enter дэлгэц  дүүрэн харах хэлбэрт оруулдаг)

8 - Shift /Шипт-солигч/ товч Бусад товчуудтай хослон хэрэглэгдэж тухайн товчын үүргийг сольдог. Жишээ нь: Shift-үсэгнүүдтэй хослон тухайн үсэг томоор бичигдэнэ.

9 – Хэл солигч товч Англи болон Монгол хэлээр бичих үсэгүүдэд солино.

10 - Сум товч Сум товч нь заагуурыг удирдахад хэрэглэдэг. Түүнчлэн Fn товчтай хамт хослон хуудас дээш доош нь гүйлгэх, эхлэл төгсгөлд очуулхаар хэрэглэдэг.

11 - Alt Gr, Alt товч Алт график товч нь онцгой тэмдэгт бичих эсвэл ихэнхдээ нийтлэг өвөрмөц мэдээлэл сонгон хувиргахаар бусад товчуудтай хамт хослон хэрэглэгдэнэ. Альт товч нь бусад товчуудтай хослон командуудыг бий болгоно. Жишээ нь : Alt-Enter дэлгэц дүүрэн харуулах ,  Alt-space харгадацыг сольж харагдуулдаг. Интернэт дээр ажилладаг, харин Бичлэг дээр ажилладаггүй.

12 - Spacebar /Спейсбар—Зай авах/ Зай авах товч нь функциональ товчтай хослон хэрэглэгдсэнээр ажиллаж буй програмын системийн нөөцийн бичвэрийг харуулна.

13 - Fn/Фунциональ/ товч Энэ нь өөр товчуудтай хослон хувиргалт хийдэг. Жишээ нь: Fn-Erase, Fn-сум

14 - Control /Кэнтроул-удирдах / товч Гол командуудын бусад товчуудтай хослон хэрэглэгдэнэ. Жишээ нь: Ctrl-C хослон завсарын санах ойд хуулдаг, Ctrl-V хослон завсрын санах ойгоос буулгадаг.

15 - Таб товч Догол мөрний зай авах үйлдлээс гадна бусад Ctrl, Shift товчуудтай хослон нээлттэй буй програм хооронд шилжүүлэх үйлдэл хийдэг.
Улаан өнгөөр тэмдэглэсэн товчууд нь одоогоор ашиглалтгүй байгаа.