Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

СХД-ийн 12 сургууль дээр зохиогдсон тайлант өдөрлөг PDF Хэвлэх Имэйл

"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрт хамрагдсан ЕБС-ууд хөтөлбөрийн үр дүн, ололт амжилт, алдаа дутагдал, хийсэн ажлуудаа дүгнэн тайлагнах ажлын эхлэл болгож нийслэлийн СХД-н 12-р дунд сургууль тайлант өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Хүүхэд бүрт компьютер ХХН-ийн дарга Б.Янжмаа оролцож хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар ярьж танилцуулав. Мөн нийслэлийн боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Болдбаатар, СХД-ийн боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар үг хэлэв. Өдөрлөгт СХД-ийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Гэрэлцэцэг, “Хүүхэд бүрт компьютер” ХХН-ийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д.Энхтулга
Сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн И.Батхүү, Засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Өсөхбаяр нар оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хүүхэд бүрт компьютер хөтөлбөр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын 12 сургуулийн сургалтын менежер, багш нар тэмцээнд оролцох сурагчид, тэдний эцэг эх, багш нар зэрэг нийт 120 хүн оролцлоо.
Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулсан “Цахим орчин- ур чадвар”  уралдаанд тус сургуулийн АШС-ын багш Б.Цэцэг  хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, эцэг эх, сурагчдад нээлттэй үзүүлэх хичээл зааж сонирхуулав.
Өдөрлөгийн үер 2-5-р ангийн 20 сурагчдын дунд ХО компьютер ашиглах "Би-шилдэг" тэмцээнийг явууллаа.
Тэмцээнийг: Tux of math Implode, Scratch, Цээжлэх программ ашиглан 4 үе шаттайгаар явуулж дүгнэлээ.
"Би-шилдэг" уралдаанд 2а ангийн сурагч С.Анударь, 3а ангийн сурагч М.Төрбат,
4а ангийн сурагч Тэмүүжин, 5б Доржжанцан нар шилдгээр шалгарч Шилдгийн шилдэг сурагчаар 4а ангийн сурагч Тэмүүжин шалгарлаа.
Багш сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Энэ үзэсгэлэнд багш ХО компьютерийг сургалтанд ашиглах нэгж болн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсрууллаа.
Үзэсгэлэнд ангиудын сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээр оролцлоо. Сурагчид Turtle art, scratch, etoys, бичвэр, бичлэг, зурах программ дээр хийсэн бүтээлээр оролцлоо.