Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Нийслэлийн сургуулиудад зөвлөн туслах ажлыг зохион байгуулна PDF Хэвлэх Имэйл
Улаанбаатар хотын сургуулиудад "Хүүхэд бүрт компьютер"
хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ өгөх,
зөвлөн туслах ажлын удирдамж


Зорилго: "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БСШУ-ны сайдын 158-р тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор "Икс өү" компьютер түгээгдсэн Улаанбаатар хотын зарим ЕБС-уудын "Икс өү" компьютер ашиглалтын явц, серверийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн бүрэн байдал болон багш, сурагчидын ашиглах чадвар, хэрэглээнд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцоход оршино.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотод Икс өү компьютер түгээгдсэн 19 сургууль
Үүнд: Баянгол дүүрэг - 13, 28, 40, 93, 108, 43, 54, 22, 51, 20, Баянзүрх дүүрэг - 111, Сүхбаатар дүүрэг - 4, 29 Сонгинохайрхан дүүрэг - 12, Хан-Уул дүүрэг - 52, Багахангай дүүрэг - Хангай цогцолбор Чингэлтэй дүүрэг - 57, Налайх дүүрэг - Чандмань цогцолбор, Багануур дүүрэг


Хугацаа:
2010 оны 4-р сарын 12 - 16 -ны өдрүүдэд

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

    Ч.Өсөхбаяр /Засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/
    Д.Энхтулга /Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн/
    И.Батхүү /Сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн/

Танилцах ажлын чиглэлүүд:
- Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж сургууль тус бүртэй хийсэн гэрээний хэрэгжилт
- Сургуулийн захиргаа, багш, эцэг эхтэй байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилт
- Сургалт, сургалтын агуулгын талаар:
    а. Сургуулийн сургалтын бодлого төлөвлөгөөнд тусгасан байдал, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
    б. Анхан шатны сургалтын болон мэдээлэл зүйн багш нарын хамтын ажиллагааны төлөвлөлт түүний хэрэгжилт
    в. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан байдал, хэрэгжилт
    г. Нэгж хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж буй үйл ажиллагаа
    д. Суралцагчидын эзэмшсэн чадвар, дадал, түүний үр дүнд үнэлгээ өгөх
    е. Багшийн ашиглалтын ур чадварт үнэлгээ өгөх
- Техник тоног төхөөрөмжийн талаар:
    а. Икс өү компьютерийн бүрэн бүтэн байдал, тэдгээрийн серийн дугаарыг шалгах
    б. Сервер, дагалдах тоног төхөөрөмжийн ашиглалт, бүрэн бүтэн байдал
- Икс өү компьютер болон техник хэрэгслүүдийг үндсэн хөрөнгөд болон балансад тусгасан эсэх
- Багш нартай мэдээлэл, санал солилцох

Хүлээгдэх үр дүн:
- Багш сурагчидын Икс өү компьютер ашиглах чадвартай танилцах
- Сургууль, багш нарын ажлын туршлага, амжилт ололтын тухай вэб хуудсаар дамжуулан мэдээлэгэдэнэ
- Сургууль, багш сурагчидыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудыг тодорхойлно
- Ирэх хичээлийн жилд Икс өү компьютерийг сургалтанд ашиглах сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний талаар нэгдсэн ойлголттой болно.