Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Гадаад төхөөрөмжүүдийг холбох үүрүүд PDF Хэвлэх Имэйл
1 – Антенн Өөр хоорондоо болон интернетэд холбох гол төхөөрөмж бол антениуд юм
2 - Микрофон холбох үүрүүд Дуу чимээ бичих гол төхөөрөмж бол микрофон юм. Микрофон буюу дуу шингээгүүр холбох үүр байрлана.
гадаад төхөөрөмжүүд             гадаад төхөөрөмжүүд   
3 - Чихэвч холбох үүр  Дуу чимээг сонсох гол төхөөрөмж бол чихэвч юм. Чихэвч холбох үүртэй.
4 – USB холбох үүрүүд /memory port - ЮЭсБи/ Икс Өү-гийн онцлог нь гадаад төхөөрөмжүүд залгах 3-н USB үүртэй. (Зүүн антенны доор нэг, нөгөө 2-нь баруун антенны доор байрлана)
5 - Тэжээлийн үүр Батерейг цэнэглэхэд зориулсан хувьсах 110-220 вольтыг бууруулагч цэнэглэгчтэй ирдэг. Икс Өүгийн батерейг цэнэглэх тэжээлийн үүртэй. Мөн нарны зайнаас тэжээгдэх боломжтой.
6,7– USB холбох үүрүүд /memory port - ЮЭсБи/ Икс Өү-гийн онцлог нь гадаад төхөөрөмжүүд залгах 3-н USB үүртэй. (Зүүн антенны доор нэг, нөгөө 2-нь баруун антенны доор байрлана)
8 - ЭсДи картны үүр /SD мемору-ЭсДи мемори/ Фото, видео болон бусад агууламж бүхий ЭсДи картны байрлах дэлгэцний доор шургах үүр байна. Дэлгэцийг эгц босоо байдалаас цагийн зүүний эсрэг 90 градус эргүүлвэл картны үүр харагдана.
9 - Батарей зай хураагуур Батарей нь 2000 удаа дахин цэнэглэгдэх хугацаанд ажилладаг. (Энгийн зөөврийн компьютерийн батерейнаас 4 дахин илүү хугацаанд хэрэглэгдэнэ) Энэ нь хүнд хорт металлын агууламжгүй ба үр ашигтай. Батерейг дүүртэл цэнэглэхэд 2.5 цаг царцуулна.