Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Орон нутгийн сургуулиудад хийсэн зөвлөн туслах ажлын мэдээ PDF Хэвлэх Имэйл
2010 оны 1-р сард хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэнүүд Өмнөговь аймаг Булган, Баян-Овоо сум, Дундговь аймаг 4 дүгээр сургууль Төв аймгийн Баян сумын сургууль, Багахангай дүүргийн Хангай-1 цогцолбор, Говьсүмбэр аймгийн Чойр сумын 2-р сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулиуд дээр зөвлөн туслах ажил хийв.
Ажлын чиглэлүүд:
-
Нэгжтэй байгуулсан гэрээ түүний хэрэгжилт
- Сургалтын бодлого төлөвлөгөөнд тусгасан байдал
-
Нэгж хичэээлд хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа байдал
- Сурагчидын компьютераа эзэмшсэн чадвар дадал, түүний үр дүн
-
Техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал
Сургалт, агуулгын чиглэлээр:
1.    Өмнөговь аймгийн Булган, Баян Овоо сумын сургуулиудад бага ангийн 16 багшийг 3 хоногын давтан сургалтанд хамруулав. Сургалтанд оролцсон багш нарын идэвхи оролцоо сайн байв. Тухайн сургалтаар Цээжлэх, Яст мэлхийн урлан, Муужгай, Цахим тоглоом үйл ажиллагаануудыг нарийвчлан судалж бүтээлүүдийг өөрсдөөр нь хийлгэж, үр дүнг ярилцаж, хичээлүүдэд хэрхэн ашиглах тухай ойлголтоо нэгтгэж, хичээлд зөөврийн компьютерээр дамжуулан проектороор икс өү компьютерийн үйл ажиллагааг харуулах холболт хийх чадвартай болов. Мөн багш нарт цахим бичиг үсэгтэн, бичиг үсэгтний адил тал, технологи эзэмших үйл явцын тухай ойлголтуудыг харилцан ярилцаж ойлголцов.
2.    Дундговь аймгийн 4 дүгээр сургуулийн бага ангийн 5 багш болон сургуулийн
удирдлагуудтай  уулзаж, санал бодол, явуулсан үйл ажиллагаатай танилцахад икс өү компьютерийн ашиглалтын хувьд сургуулийн мэдлийн цагаар болон бусад хичээлүүдэд хэрэглэгдхүүн болгон ашигласан нь икс өү компьютерийн журналд бүртгэгдсэнээс үзвэл бичих, зурах, чатлах, зураг авах зэргээс хэтрээгүй байна. Тус сургуулийн багш нарт цахим гарын авлага, монгол хэлээр ашиглах зарим програмуудыг өгч, судлах, хамтран ажиллах, икс өү компьютерийн програм хангамжуудыг шинэчлэн хэрэглэх тухай зөвлөмж өгөв.
3.    Сургуулийн захиргаа багш нартай үр дүнгийн гэрээгээ шинэчлэн хийхдээ
анхаарах зүйлүүд болон багш нарын ажлын үр дүнг хэрхэн тооцож ажиллах талаар санал солилцож, икс өү компьютер хэрэглэх, ээлжит хичээлд бэлтгэх, бага ангийн багш нарыг интернэт бүхий анги танхимаар үйлчлэх, ашиглуулах хуваарь гарган ажиллах боломжууд байгаа тухай ярилцаж шийдвэрлэв. Хөтөлбөр хэрэгжүүлэхээр явуулж буй үйл ажиллагааны тайланг улирал өгч байхаар тохиролцов.
4.    Багш нар дараах санал илэрхийлж байв. Үүнд:
-    Мэдлэг дутмаг байснаас бэрхшээл их гарч байсан тухай
-    Шаталсан сургалт авах хэрэгтэй тухай
-    Булган сумын багш нарын икс өү компьютер олгогдоогүйгээс хичээлийн бэлтгэл хангах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тухай
-    Интернэтгүйн улмаас мэдээлэлгүй байгаа тухай
-    Зарим програмуудыг хэрхэн юунд ашиглах тухай мэдэхгүй байгаа тухай
-    Икс өү компьютерийн үйл ажиллаагааг проектороор харуулах сургалт явуулах тухай
-    Икс өү компьютерээс хэвлэдэг болгох тухай байв.
Багш нарын гаргасан саналуудыг газар дээр нь шийдвэрлэв. Багш нар
давтан сургалтаас их зүйл сурч, цаашид ажиллах чиглэлтэй болсон тухай санал асуулагад дурьдсан байна.
Саналууд болон сурагчдын икс өү компьютер дээр хийгдсэн үйл ажиллагаануудаас дүгнэвэл икс өү компьютер ашиглах талаар явуулсан үйл ажиллагаа бага, бие дааж сайн мэдлэгтэй болж суралцаж байгаа сурагчдын нөөц  ашиглаагүй, өөр хоорондоо мэдлэг хуваалцах боломжоор ханган ажиллах арга хэмжээ аваагүй, урьд нь явуулсан сургалтанд хамрагдсан багш нарын тоо цөөн байсан нь харагдаж байв. Цаашид хамтарч ажиллах чиглэл гаргаж, багш нарт цахим ном, монголоор ашиглах програмуудыг үлдээж, багш нар хамтарч судлах зөвлөмж өгөв. Багш бүрийг икс өү компьютерийн програм хангамжийг сайжруулалт хийх аргачлалд сургав.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын сурагчдын сурах, идэвхи оролдлого, компьютер дээр ажиллах чадвар сайжирсан, компьютерийг сургалтандаа ашигласнаар сурагчид хичээлдээ сонирхолтой, бүтээлч хандах, бие биенээсээ суралцсан, багш, сургуулийн удирдлагууд идэвхи санаачлагатай сайн ажиллаж байгаа эерэг хандлагууд гарсан ололт ажиглагдлаа. Гэвч цаашид компьютер дээр ажиллах сургалтын чанарт ахиц гаргах, сургуулийн удирдлагууд жигд анхаарч ажиллах, сургуулийн сургалтын төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөрт тусгаж, нэгжтэй байнга холбоотой ажиллах шаардлагатай сургууль хамт олонтой ч таарч байлаа.  Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс сургуулиудад:
-    2010 оны 1 сард нэгжийн даргын баталсан  “Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”
-    Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Икс өү компьютер-Миний хэрэглээ ” анхны уралдааны багш, сурагчдын шалгалтын материал, түлхүүр сэдэв
-    Улаанбаатар хотын 51-р сургуулийн багш, хөтөлбөрийн сургагч багш А. Отгонжаргалын боловсруулсан “Икс өү компьютер дээр ажиллах  шалгалтын сэдэв” II-V ангийн 5 сэдэв
-    Сургалтын агуулга боловсруулах багийн багш нарын боловсруулсан 2-р ангийн математикийн хичээлийн “Үржүүлэхийн хүрдийг ашиглах нь” электрон хичээл
-    Нэгжийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга “Багшийн ёс зүй ба багш сурагчдын харилцаа” сэдэвт лекц, “Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй” дадлага хичээлийг тухайн сургуулийн бага, дундын багш нар, сургалтын менежерт
-    Нэгжийн сургалт хариуцсан мэргэжилтэн И. Батхүүгийн боловсруулсан икс өү компьютер дээр ажиллах ” Бичээч яст мэлхий”  “Арифметик” програмуудыг бага ангийн багш, сургуулийн удирдлагуудад  нарт хүлээлгэн өгч, сургаж, дадлагажууллаа.

Интернэтэд холбох, сервэр үүсгэх талаар:
Багахангай дүүргийн Хангай-1 цогцолбор сургуулийн тусдаа 2 байранд интернэт сүлжээний дотоод холболтыг хийж, аксес пойнтуудыг суурилуулан сервер тавихад бэлэн болгов. Говьсүмбэр аймгийн Чойр сумын 2-р сургуулийн интернэттэй ахлах сургуулийн байрнаас бага сургуулийн байр луу интернэт оруулан, бага сургуульд икс өү компьютерийн үйл ажиллагааг дэмжих сервер тавьж, аксес пойнтууд суурилуулан компьютеруудыг интернэтэд холбов. Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулийн икс өү компьютерууд интернэтэд орохгүй болсон байсан асуудлыг шийдвэрлэж, серверийг тохируулан хэвийн ажиллагаанд оруулан мэдээлэл зүйн багшинд хүлээлгэн өгөв.

Засвар үйлчилгээний талаар:
Өмнөговь аймгийн Булган, Баян-Овоо сумдын дунд сургуулиудын нийт 324 икс компьютерээс 60 компьютер ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй байсан. Үүнээс 12 дэлгэц хагарсан байснаас 8 ширхэг дэлгэц шинээр сольж бусад гэмтэлүүдийг засварлан шинэ програм хангамж суулгаж хэвийн үйл ажиллагаанд оруулав. Харин Дундговь аймгийн Мандалговь 4-р сургуулийн нийт 199 ширхэг компьютерээс 8 батарей нурсанаас өөр эвдрэл гэмтэлгүй байсныг шинэ програм хангамж суулган шинэчлэв.
Эдгээр аймгуудын сургуулиуд нь интернэтэд холбогдоогүй байгаа нь мэдээлэл харилцааны технологийн хөгжлөөс хоцрох ба компьютерийн ашиглалт тааруу байгааг харуулж байна. Энэ талаар тус аймгуудын БСГазрын дарга нартай ярилцаж зохих арга хэмжээг авахаар болов.

Сургууль тус бүрийн сургалтын онцлогоос дурьдвал:
1.    Төв аймгийн Баян сумын дунд сургууль нь интернетед холбогдоогүй байгаа боловч багш сурагчдын компьютер дээр ажиллах чадвар жигд сайн,  сургалтанд байнга ашиглаж хүүхдүүд шүлэг зохиож, зураг зурж, тоглоом тоглох гэх мэт уг компьютерийг сургалтандаа ашигласнаар сурагчид хичээлдээ сонирхолтой, бүтээлч болсон нь  ажиглагдлаа. Сургуулийн сургалтын төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөрт тусгаж, нэгжтэй байнга холбоотой ажиллах, интернетийг яаралтай холбох талаар сургуулийн захирал Рэнцэнхандад зөвлөмж болголоо.
2.    Багахангай дүүргийн сургууль: Улаанбаатар хотын Багахангай дүүргийн цогцолбор сургуульд 196 ширхэг Икс өү компьютерийг хүлээлгэн өгч, сургуульд сервер компьютерийг байршууллаа. Сургалтанд Икс өү компьютерийг ашиглаж эхлээгүй байгаа тул сургалтын эхнээс нь системтэй, чанартай явуулж эхлэхийг сургуулийн захирал Баасансүрэн, сургалтын менежер Цэцгээ нарт үүрэг болголоо.
3.    Говьсүмбэр аймгийн 2-р сургуулийн захирал Зургаанжин, анхан шатны сургалтын менежер Бадамцэцэг, тухайн сургуулийн багш нар икс өү компьютерийг сургалтандаа сайн ашиглаж, сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар сурагчдын компьютер ашиглах чадвар жигд сайжирсан, багш сургуулийн удирдлагууд идэвхи санаачлагатай сайн ажиллаж байгаа боловч, сургуулийн удирдлагуудын дүгнэснээр “Цаашид икс өү компьютер ашиглах сургалтаа хэрхэн идэвхи үр бүтээлтэй явуулах тал дээр мухардмалд орсон” байдалтай байлаа. Нэгжийн зүгээс өгсөн чиглэл, зааварчилгаа, үлгэрчилсэн хүрээ, сургалтыг авснаар” Чиглэл, зорилготой болж, багш сурагчдын чадвар, багшийн ажлыг дүгнэх боломжтой болж” үлдлээ. Улмаар икс өү компьютерийн сургалтыг идэвхижүүлж ирэх 4-р сард сургуулийнхаа хэмжээнд “Икс өү компьютерийг хэн сайн эзэмшсэн бэ?” сэдэвт уралдааныг зохион явуулахаар төлөвлөж, энэхүү ажлыг амжилттай зохион байгуулахад нэгжийн зүгээс зөвлөн туслахаар шиидвэрлэлээ.
4.    Дорноговь  аймгийн улсын тэргүүний  4-р сургуулийн захирал Эрдэнэчимэг, сургалтын менежер Одгэрэл нар  анхан шатны багш нарын компьютер дээр ажиллах чадварыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажилласнаар тухайн  сургуулийн багш нар ээлжит хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр бэлтгэдэг болж, хичээлийг сонирхолтой шинэлэг хэлбэрээр явуулдаг болж байгаа нь ажиглагдлаа. Гэвч энэ хичээлийн жилийн H1N1 вирүсийн халдвар тархалтаас хамаарч, сургалт түр хугацаагаар хойшлогдсонтой холбогдуулан, хичээлүүдийг шахаж, зарим ангиудад икс өү компьютерийн сургалтыг 3 сарын хугацаанд ороогүй байлаа. Иймд цаашид сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах, сурагчдыг гэртээ ашиглах нөхцөл бололцоог анхаарч ажиллахыг сургалтын  менежер Одгэрэл, анги удирдсан багш нарт үүрэг болголоо.
Хамрагдсан сургуулиудад икс өү компьютерийн програмын сайжруулалт, цахим гарын авлага бүхий нийт 30 ширхэг флаш дискийг хүлээлгэн өгөв.