Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

LAPTOP
Сургуулиудаас авах судалгаа, шинжилгээний маягт PDF Хэвлэх Имэйл

Хүүхэд бүрт компьютер хөтөлбөр хэрэгжиж байгаа нийт сургуулиудаас авах судалгаа, шинжилгээний маягтыг энд дарж татаж авна уу

 
Зарлал PDF Хэвлэх Имэйл
“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан аймаг, хөдөө орон нутгийн сургуулиудын бага боловсролын сургалтын менежерүүдэд:

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох сургалт, семинар, үйл ажиллагааны хуваарийн дагуу жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, доорхи судалгааны асуултуудын дагуу материалыг бүрдүүлж 2010 оны 9 сарын 25 ны дотор хөтөлбөрийн Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой e-meil хаягаар явуулна уу?

Хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн:  Д. Энхтулга Холбогдох утас: 98633683

Cудалгаа татаж авах

 

Дэлгэрэнгүй унших...
 
Сургалтын менежерүүд ажлын төлөвлөгөөгөө гаргалаа PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан Улаанбаатар хотын сургуулиудын сургалтын менежерүүд ХХН-ийн дарга Б. Янжмаа, хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга, компьютерийн түгээлт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Өсөхбаяр нар Мэдээллийн технологийн үндэсний паркийн 301 тоотод 2010 оны 9 сарын 8 ны 10 цагт ажил хэргийн уулзалт, семинар хийлээ. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, сургалт, сургалтын агуулгын талаар сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга илтгэл тавьж, энэ хичээлийн жилд ажиллах ажлын чиглэлийг гарган зааварчилгаа өглөө. Уг зөвлөлгөөнөөр:

  • 2010-2011 оны хичээлийн жилийн сургалт, семинар ажлын төлөвлөгөө
  • Хөтөлбөрийн сургалтын агуулгын талаас баримтлаж буй ажлын чиглэл
  • Икс өү компьютерийн гарын авлага бэлтгэгдэн гарч буйтай холбогдуулан, гарын авлагын бүтэц, 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох арга зүйн шийдэл
  • Цахим хичээл, сурагчдын бие даан суралцахуйг дэмжих, сургалтанд ашиглах, арга зүй
  • Сургалтыг гардан явуулах багш нарын компьютер ашиглах чадварыг сайжруулах
  • Сургуулиудын интернэт, серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Икс өү компьютерийн татан авалт, засвар үйлчилгээ зэрэг олон асуудлаар ярилцаж шийдвэрлэлээ.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудаас 4, 12, 20, 28, 51, 52, 57, 93, 111, Эрдмийн өргөө, Оюуны ундраа, Сэтгэмж цогцолбор, Боловсрол цогцолбор, Чандмань цогцолбор, Багахангай дүүргийн сургуулиудын сургалтын менежерүүд семинарт идэвхитэй оролцлоо. Жич: Баянгол дүүргийн Эрдмийн ундраа, Монгени, 13-р сургууль, Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн сургалтын менежерүүд холбогдох бичиг баримтыг авч, шаардлагатай судалгааг гаргаж өгнө үү !

Холбогдох утас 98633683

 

Дэлгэрэнгүй унших...
 
1-5 дугаар ангийнханд хураамжгүй үйлчилгээ PDF Хэвлэх Имэйл

1-5-р ангийн сурагч Хотын нийтийн Номын Сангуудад Хураамжгүйгээр уншигчаар бүртгүүлж, бас гэрээр хураамжгүй ном авч явдаг болсон байна. Холбоос: http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=85&Itemid=106

 
"Тэг дөрвөлжин" програм PDF Хэвлэх Имэйл

Оюун ухаанаа тэлж, ажигч гярхай болоорой.

Энэ тоглоомоор тоглогч 25 ширхэг тэг дөрвөлжингөөс гурван тал нь шар зураастай байгааг илрүүлж, үлдсэн нэг талыг гүйцээж бүтэн болгоно. Ингэж гүйцээсэн дөрвөлжингийн тоогоор оноо цуглуулна. Эсрэг тоглогч болох компьютертэй тоглож 25 дөрвөлжингөөс 13 дөрвөлжинг өөрийн болгон хожино. Энэ тухай гарын авлагыг вэбийн "Ном сурах бичиг" хэсэгт boxes.pdf нэртэй оруулсан. Энэ програмыг энд товшиж татаж аваад икс өү компьютертэй суулган тоглоорой. Амжилт хүсье.

 

 
«ЭхлэлӨмнөх12345678910ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL