Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Икс өүгийн танилцуулга


Икс Өү зөөврийн компьютерийн танилцуулга PDF Хэвлэх Имэйл
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр нь мэдлэгийг үнэ төлбөргүй хуваалцах гэсэн зорилгын хүрээнд бүтээгдсэн. Бидний зорилго бол хүүхдийг төсөөлж болох бүхий л арга замаар суралцахад нь дэмжиж, хүчирхэгжүүлэх явдал юм. Өгөгдсөн компьютерүүдээ ашиглан түүнийг дахин бүтээх болоод нэмж сайжруулахад нь ямар ч саад байхгүй.
Дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхдүүдэд Икс Өү компьютер нь шинэ санаа, дүрс зураг болон материалыг өгөх болно. Түүнчлэн энэхүү компьютер нь багш сурагчдад хамтарч ажиллах, бүтээн туурвих, хийсэн ажлаа дараа нь өөрчлөн шинэчлэх шинэ арга замыг авчирах болно. Хамтарч ажиллах тал дээр бидний гол анхаарал хандуулж буй гол зүйл бол хүүхдүүд сурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хамтарч нэг зүйлийг хийж хүүхэд бүр өөрсдийн компьютераас засварлах боломжийг өгч өөрчлөлтийг зохиогч нь харах явдал юм.

Зарчим
Икс Өү зөөврийн компьютерүүд нь хүүхдүүдийг хүрээлэн буй орчныхоо юмс үзэгдлийг бичлэг хийх болон зургийг авч бие биентэйгээ хуваалцан, харьцуулан санаа авах, сэтгэх замаар эргэн тойрныхоо зүйлсийг ашиглан мэдлэг олж авах шинэ арга замыг олгодог. Ингэж хүүхдүүд хамтарч нэг зүйл дээр ажилласнаар нөгөө хүүхдийнхээ тухайн зүйлд ямар өөрчлөлт хийсэн эсэхийг харах, мөн өөрийн хийсэн өөрчлөлтүүдийг харж болохоор ил тод юм. Энэхүү компьютер нь бүтээж, хадгалж болохуйц мөн хийсэн зүйлээ хялбархан бусадтайгаа хуваалцаж болохоор бүтээгдсэн юм
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагын бас нэгэн зорилго нь ертөнцийг харах цонх болсон бусдын хийсэн бүтээлүүдээс мэдлэг, шинэ санаа, дадлага туршлагыг олж авч, үүн дээр үндэслэн өөрсдөө хийх боломжийг олгох бөгөөд хүүхдүүд шинэ санаа, шинэ зүйлсийг суралцаж, туршиж үзэх тусмаа өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүстэй хуваалцаж мэдлэг нь нэмэгдэх болно.

Бүтээл
Хоорондоо холбогдсон зөөврийн компьютерүүд болон сургуулийн сервер нь мэддэг зүйлс хийгээд шинэ санаагаа бусадтайгаа хуваалцах талбар болж өгдөг. Хийснээ бусадтай хуваалцаж танилцуулснаар энэ нь хүүхдүүд өөрсдийн бусдад заах болон сурах чадвараа сайжруулахад тустай. Ингэснээр хоорондоо сүлжээнд холбогдсон зөөврийн компьютерүүд болон үүн дотор суулгагдсан програмууд нь тухайн орон нутгийн соёл зан заншилд тохирсон хүүхдийг хөгжүүлэх, сургах үнэ төлбөргүй материал болж ашиглагдах боломжтой.

Сүлжээ
Зөөврийн компьютерийг хүлээн авсан сургууль бүрийн серверт электрон номын сан суулгана. Энэхүү сургуулийн серверүүд нь багш сурагчдын бүтээсэн зүйлсээс гадна үндэсний музей болоод номын сангуудаас авсан цуглуулагууд зэргийг хадгалах боломжтой. Тэгэхээр энэ нь зөвхөн энэ сургуулийн серверт хадгалагдах бүтээлүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт байгаа бусад орны хүүхдүүд болон тухайн үндэсний материалуудыг солилцож чадна.

Икс Өү зөөврийн компьютерийн тухай ерөнхий танилцуулга
Икс Өү компьютер нь хүүхдийн хэрэгцээ сонирхолд тохируулан бүтээсэн өндөр чанар, бага үнэ өртөг бүхий компьютер юм. Бусад зөөврийн компьютерүүдээс ялгаатай нь Икс Өү компьютер нь торон сүлжээнд холбогдсноор хүүхдүүд нэг бүтээл дээр хамтран ажиллах, хийснээ хуваалцах боломж олгоно. Тус компьютерийн хоёр антен нь ойролцоо байгаа бусад Икс Өү компьютерүүдийг илрүүлэн таньж тэр дороо торон сүлжээнд холбогдсоноор хүүхдүүд хоорондоо чатлаж хамтран ажиллах болно. Икс Өү компьютер нь харилцаа холбоо муу хөгжсөн газар зориулагдан бүтээгдсэн тул энэ их чухал юм.

WiFi буюу утасгүй интернет
Икс Өү компьютер нь утасгүй интернеттэй орчинд шууд интернетэд холбогдох чадвартайгаар бүтээгдсэн нь хэрэглэхэд хүүхдүүдэд маш хялбар байдаг.
Икс Өү компьютер нь Линукс үйлдлийн системтэй бөгөөд энэ нь үнэгүй, нээлттэй үйлдлийн систем юм. “Хүүрэд бүрт компьютер” хөтөлбөрийн нэг зорьж буй зүйл нь хүүүхдүүдэд компьютерээ өөрсдийнхөө түвшинд мэдлэг чадварынхаа хэмжээнд ашиглах боломжийг олгох. Тэгэхээр хүүхдүүд болон багш нар өөрсдийн компьютерийн програмыг дахин өөрчлөн шинэчилж агуулгад нь ч өөрчлөлт оруулах боломжтой.

Нийгэмд хүргэх тус
Энэхүү компьютер дээр хийсэн зүйлсээс нь зөвхөн хүүхэд өөрөө суралцаад зогсохгүй хүүхэд гэртээ компьютерийг авч очсоноор гэр бүлийнхэн нь түүнээс суралцах боломжтой болж байгаа юм. Хүүхэд бүрийн компьютер өөр өөр өнгөөр тэмдэглэгдсэн байдаг. Хөрш хэмээх торон сүлжээнд нэвтэрч хүүхэд бусдын хийж буй бүтээл болон найзуудыгаа харж болно. Энэ тухай http://wiki.laptop.org/go/Activities. вэбээс дэлгэрүүлэн үзэж болно.
Энэхүү “Икс өү” зөөврийн компьтер нь АНУ – ын “OLPC” -ийн  бүтээгдэхүүн бөгөөд хүүхдэд зориулагдсан тусгай програм болон техник хангамжтай компьютер юм.
Үзүүлэлт:
Процессор (CPU) 465 мгц
Шуурхай санах ой (RAM) 256 мбайт
Хадгалах төхөөрөмж 1гбайтын флаш диск
Дэлгэц 262 өнгө ялгаралтай 152.4x101.6 мм LCD дэлгэцтэй