Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Бага боловсролын агуулгын үлгэрчилсэн хүрээ


Мэндчилгээ PDF Хэвлэх Имэйл

Сайн байцгаана уу?  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  www.laptop. gov.mn сайт нь өдөр бүр сургууль,  багш , эцэг эх, сурагчид  та бүхний мэдлэг оюунд нэмэр болох сонирхолтой, хэрэгтэй мэдээ мэдээллээр баяжигдаж,  шинэчлэгдэж байдаг билээ.

Бид энэ удаад
•    Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ 
•    Бага боловсролын стандарт “Математик ”, “ Монгол хэл”
•    Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006-08-16 ны өдрийн 15 дугаар тушаалын 1-р хавсралт болох “ Бага боловсролын агуулгын үлгэрчилсэн хүрээ”
•    Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1,2-р ангийн сургалтын хөтөлбөр
•    Нийслэлийн Баянзүрх дүүргийн  Улсын тэргүүний “Баянзүрх ”цогцолбор сургуулийн бага боловсролын хөтөлбөр
\ Жич:  Сургууль бүр боловсролын стандарт, агуулгын үлгэрчилсэн хүрээ, өөрийн сургуулийн онцлог, чиг зорилгодоо тулгуурлан сургуулийн нэгдсэн хөтөлбөртэй байдаг болсонтой холбогдуулан жишээ  болгон энэхүү хөтөлбөрийг толилуулсан болно..\ зэргийг байршууллаа.
Иймд эрхэм хүндэт эцэг эхчүүд бага боловсролын агуулга хөтөлбөртэй танилцан, бяцхан хүүгээ, охиноо 1,2,3,4,5-р ангид эзэмших, мэдлэг, чадвар, дадал зуршилтай болон суралцах, багш та энэ бүхнийг цогцоор нь судалснаар хүүхдийн нас, сэтгэхүй, сурах онцлогт тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулан, шинэ арга зүйгээр хичээлээ зохион байгуулж , сурагчдад сурах арга барил, шинжлэх ухааны хэл, ухагдахууны талаар ойлголт олгох, тэдний танин мэдэх боломжийг бүрдүүлэн боловсролыг шинэчлэх, хөгжүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай ажиллан ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Цаашид  бага боловсролын  зарим хичээлийн агуулгыг цахим хэлбэрээр боловсруулан бяцхан шавь нартаа барих болно.
Бага боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, икс өү компьютерийг сургалтанд оновчтой ашиглах , туршлага, зөвлөмж, санал хүсэлтээ Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой ,   хаягаар явуулж хамтран ажиллахыг урьж байна.

Та бүхний мэдлэг оюун улам  дэлгэрэх болтугай.

Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн: Д. Энхтулга

 
Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ PDF Хэвлэх Имэйл
Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ 2009-2010 оны хичээлийн жил

Дэлгэрэнгүй унших...
 
Ерөнхий боловсролын 11жилийн агуулгын үлгэрчилсэн хүрээ PDF Хэвлэх Имэйл
Дэлгэрэнгүй унших...
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА PDF Хэвлэх Имэйл
Дэлгэрэнгүй унших...
 
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2-р ангийн “математик”-ийн сургалтын хөтөлбөр PDF Хэвлэх Имэйл
Дэлгэрэнгүй унших...
 
«ЭхлэлӨмнөх12ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL