Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Икс өүд зориулсан


Дүрст судоку тоглоом PDF Хэвлэх Имэйл

Судоку тоглоом:

Энэ тоглоом нь 81 тэг дөрвөлжингийн 9 нүд бүрт давхацуулахгүйгээр дүрсүүд өрж тоглох тоглоом юм. Тухайн 9 нүдэнд өрөгдсөн дүрсүүд мөр, баганын хувьд ижил дүрс давхацахааргүй өрнө. Аль ч 9 нүдэнд 1 дүрс нэг удаа өрөгдөнө. Нийт дүрсүүдийг зөв өрсөнөөр тоглоомын ялагч болно. Тоглоомыг татаж авах бол энд дарж авна уу. Тоглоом тоглоход нь амжилт хүсье.

 
"Тэг дөрвөлжин" програм PDF Хэвлэх Имэйл

Оюун ухаанаа тэлж, ажигч гярхай болоорой.

Энэ тоглоомоор тоглогч 25 ширхэг тэг дөрвөлжингөөс гурван тал нь шар зураастай байгааг илрүүлж, үлдсэн нэг талыг гүйцээж бүтэн болгоно. Ингэж гүйцээсэн дөрвөлжингийн тоогоор оноо цуглуулна. Эсрэг тоглогч болох компьютертэй тоглож 25 дөрвөлжингөөс 13 дөрвөлжинг өөрийн болгон хожино. Энэ тухай гарын авлагыг вэбийн "Ном сурах бичиг" хэсэгт boxes.pdf нэртэй оруулсан. Энэ програмыг энд товшиж татаж аваад икс өү компьютертэй суулган тоглоорой. Амжилт хүсье.

 

 
Икс өүд зориулсан шинэ үйллдлийн систем PDF Хэвлэх Имэйл

Икс өү компьютерийн үйлдлийн системийн сүүлийн хувилбар 860 гарлаа. Энэ системийн онцлог нь:

  1. Үйлдлийн системийн хэмжээ их болсон. Энэ нь икс өү-1.75 компьютер 4Гбайт багтаамжтай, хурд нь 1 Ггц  болсонтой холбоотой.
  2. Шугарт дагалдаж ирдэг програм болох үйл ажиллагаанууд шинэчлэгдсэн.  Жишээлбэл: Яст мэлхийн урлан, Ярих, Терминал г.м
  3. Бүх үйл ажиллагаануудын хувьд эхлүүлж, хаах болгоны дараа хадгалах цонх гарч ирнэ.
  4. Флаш диск төлөөлсөн дүрс хүрээ цэсэнд харагдана.
  5. Удирдах хэсэгт 2 шинэ зүйл нэмэгдсэн. Жишээлбэл: Төрөл бүрийн гар утас, модемоор интернэт авах боломжтой болсон. Switch desktop систем хамт суусан.
  6. 4, 51, Төв аймгийн Баян, Баянцагаан сумын сургуулиудын икс өү компьютерүүдийн хувьд монгол хэлээр бичиж болно. Энэ тухай вэбийн "Икс өүг форматлах" хэсэгт хэрхэн  засварлахыг тодорхой бичсэн бий. Мөн Мэлхийн уран бүтээл, сар үйл ажиллагаанууд монгол болно.

Бүх сургуулиуд 860 үйлдлийн системийг эндээс татаж авч сурагчдынхаа компьютерүүдийн үйлдлийн системийг солихыг хүсч байна.

 

 
MapMN програм PDF Хэвлэх Имэйл

Энэ програм нь 3 дугаар ангийн сурагчдын Орон нутаг хичээлээр үзэхэд тохиромжтой. Хэрэв татаж авах бол энд дарж авна уу.

Програмын тухай товчхон: Монгол улсын газрын зураг дээр ногооноор харагдах аймгийн нэрийг олох даалгавар гарна. Зөв нэрийг сонгож товшсон бол тухайн аймаг ногоон өнгөөрөө үлдэнэ. Дараагийн аль нэг аймаг ногооноор харагдана. Нэрийг сонгоно. Тоглох тусам аль хэсэг нь ямар аймаг болохыг тогтооно. Амжилт хүсье.

 
"Намайг дагааарай" програм PDF Хэвлэх Имэйл

"Намайг дагаарай" програм нь сурагчдын ой тогтоолт сайжруулах зориулалттай тоглоом юм. 2,3 дугаар ангийн сурагчдад суулгаж өгнө үү. Хэрэв татаж авах бол энд дарж татаж авна уу. Тоглох товч заавар: Дэлгэцэнд байх дүрсүүд нь ямар нэг дарааллаар идэвхжих ба тоглогч тэр дарааллын дагуу товших үйлдэл хийнэ. Зөв хийсэн үед шатаар хүн дээш өгсөнө. За та бүхэнд амжилт хүсье.

 
«ЭхлэлӨмнөх123ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL