Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Бидний тухай


Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж PDF Хэвлэх Имэйл
2008 оны 3-р сарын 12-нд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 92-р тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БСШУ-ны сайдын 2008 оны 07-р сарын 03-ны 354 тоот тушаал гарч “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж албан ёсоор байгуулагдсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газраас хамтарсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.



Эрхэм зорилго:
Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл хүртэх хүртээмжтэй тэгш байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болох суурийг тавих явдал юм.

Үйл ажиллагаа:

- Компьютерийг хүлээн авч, шалган, сургуулиудад түгээх

- Икс Өү компьютер түгээгдсэн сургуулиудын мэдээлэл зүйн болон анхан шатны сургалтын багш нарт Икс Өү компьютерийн технологийн сургалт зохион байгуулах

- Монгол агуулга боловсруулах, хөгжүүлэх

- Засвар, үйлчилгээ үзүүлэх

- Сервер суурилуулж, сүлжээ байгуулах

- Хөтөлбөрийн вэб сайттай болох, хөгжүүлэх

- “Хүүхэд бүрт компьютер “ хөтөлбөртэй холбоотойгоор шаардагдах гарын авлага, цахим сургалтын хэрэглэгдэхүүнээр сурагч, багш нарыг бүрэн хангах

- “Икс Өү” зөөврийн компьютерт монгол агуулга суулгах