Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

БОЛОВСРОЛЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ САН НЭЭГДЛЭЭ PDF Хэвлэх Имэйл

Боловсролын Технологийн Хөгжлийн Үндэсний Сангийн зорилго нь сургалтын шилдэг технологи, ноу хауг бүтээх, түүнийг үнэлэх, дамжуулах, түгээн дэлгэрүүлэх боломжийг бий болгоно. Энэ тухай энд дарж үзнэ үү.

 
БШУЯ таныг сонсч байна. PDF Хэвлэх Имэйл

Боловсрол, шинжлэх ухааны яамны шинэчлэлийн бодлого хөрсөнд бууж эхэллээ. Төрийн яамны хүнд суртлыг арилгаж төр тэнгэрт, иргэн газарт байдаг тогтолцоог өөрчлөх эхний алхам болгож "1209" тусгай дугаарыг өнөөдрөөс ажиллуулж байна. Иргэн та энгийн утасны тарифаар БШУЯ-тай шууд холбогдож, санал бодол, шийдвэрлүүлэхийг хүссэн асуудлаа хэлж, хүссэн мэдээллээ авах боломжтой. Иргэнээ сонсох Боловсролын лавлах "1209" ажлын цаг/08:00-12:00, 13:00-17:00/-аар үргэлж нээлттэй байх юм.

 
ЛОГО ЗОХИОХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА. PDF Хэвлэх Имэйл

2012 оны 10-р сарын 1-ээс 9-ний өдрүүдэд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн лого зохиох уралдааныг зарласан билээ. 2012 оны 10-р сарын 15-нд тус уралдаанд ирсэн бүтээлүүдийг БМДИ-ийн удирдлагын зөвлөл хуралдан лого бүртэй танилцан нууцаар санал хураан шалгарууллаа.
Энэхүү шалгаруулалтын дүнг “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн http://www.itpd.edu.mn/ веб хуудаснаас үзнэ үү.

 
"БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ"-ИЙН ЛОГО ЗОХИОХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА PDF Хэвлэх Имэйл

Бүтээлд тавигдах шаардлага: "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ийн үйл ажиллагааны онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй, цогц утга агуулгатай бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
• Лого нь
багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан;
• График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна;

Дэлгэрэнгүй унших...
 
ЗАРЛАЛ PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын удирдлага, багш, эцэг эхчүүдэд

Монгол улсын БСШУ-ны сайдын 2012 оны 5сарын 30нд баталсан “Бүтэц орон тоог батлах” тухай 290-р тушаалын дагуу “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд чиг үүргийн хувьд шилжиж, Багшийн хөгжлийн ордны 604, 702 тоот нүүж орсон бөгөөд үндсэн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа болно.

Харилцах утас: 98633683, 98990878, 98610836

2012 . 09. 03

 
МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэх Имэйл

Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдмийн баяраа тэмдэглэж буй нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн болон  эцэг эхчүүддээ 2012- 2013 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Икс өү компьютерийг сургалтанд ашигласан 4 жилийн хугацаанд бага ангийн сурагчид   мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олж,  програмуудын үндсэн ойлголттой болж, тэдгээрийг өдөр тутам хичээл бүрт хэрэглэснээр компьютер дээр  зурж, бичиж, төсөл бүтээлүүд хийж сурсан төдийгүй сурагчдын сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт, чанар  тодорхой хувиар дээшиллээ.

Дэлгэрэнгүй унших...
 
Уралдаан явагдаж дүн гарлаа. PDF Хэвлэх Имэйл

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг

Икс өү компьютер –Миний хэрэглээ-III” улсын уралдааны дүн гарлаа

2012-05-02

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, бага ангийн багш, сурагчдын мэдээлэл харилцааны технологийг сургалтанд ашиглах ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран хөгжих боломжийг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор “Икс өү компьютер-миний хэрэглээ III” улсын уралдааныг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжээс уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж, 2012 оны 04 сарын 28нд нийслэлийн Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13-р сургууль дээр явууллаа.

Дэлгэрэнгүй унших...
 
Монголын багш нарын баярын мэндчилгээ PDF Хэвлэх Имэйл

Мэндчилгээ

2012-02-02

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг, эхчүүд Та бүхэнд Монголын багш нарын 46 дахь өдрийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2008 оноос хойш монгол орны 21 аймаг, нийслэл хотын 9 дүүргийн 51 сургуульд бага ангийн 35000 гаруй сурагчид икс өү компьютерийг сургалтандаа ашиглан компьютерийн анхны мэдэгдэхүүнтэй болж, интернэтийн ертөнцөөр аялж, тухайн сургуулиудын багш нар икс өү компьютерийн програмуудыг бага боловсролын сургалтын агуулгатай холбон заах арга зүй, ур чадварыг эзэмшиж, мэдээлэл харилцаа технологийг сургалтандаа ашиглах бодит боломжтой болсон билээ.

Дэлгэрэнгүй унших...
 
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын удирдлагын анхааралд PDF Хэвлэх Имэйл

"Software Freedom Day" өдөрлөг, Монгол улсад шинэ цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 90 жил, Нийслэлийн боловсролын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн өдөрт зориулж, Нийслэлийн боловсролын газраас "Нээлттэй эх"-ийн програм хангамжийн хэрэглээ ба програмчлалтын олимпиад зарлагдсан билээ. Тус олимпиадын програмчлалын олимпиадын хэсэг нь "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийн икс өү компьютер дээр явагдах тул нэмж бүртгэл явуулж байна. Багш сурагчдаа оролцуулна уу.

 

Дэлгэрэнгүй унших...
 
Зайнаас багшлах, суралцах вэб хуудас шинээр мэндэлжээ. PDF Хэвлэх Имэйл

Монголын Мянганы Сорилтын Сангийн мэргэжлийн боловсрол, сургалтыг сайжруулах төслийн хүрээнд энэхүү цахим сургалтын портал сайтыг монголынхоо шинэ ирээдүйд зориулан ЮүЭсАй Мэргэжлийн сургууль бүтээв. Мэдлэгийн их аянд тань амжилт хүсье.

http://www.e-bagsh.mn/ холбоосоор орж өөрийн хүссэн курсээ сонгож үзэж болно. Багш  нар өөрсдийн сургалтын агуулгаа зааж болно. Үнэгүй бүртгүүлээд суралцаж, багшилж болно.

 
«ЭхлэлӨмнөх123456ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL